Бидэнтэй холбогдох

Мэдээ

Хөгжил дэвшил 2017 үзэсгэлэн боллоо

Нийтэлсэн

Улаанбаатар дахь Хятадын соёлын төвд “Хөгжил дэвшил 2017” үзэсгэлэн боллоо.  Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг энэхүү үзэсгэлэнд Хятад улсын  шинэ хөгжил дэвшлийг харуулсан гэрэл зургууд дэлгэгдсэн байна.

Удахгүй болох 10-р сарын нэгэнд Хятадын Еэвэн сар буюу улс тунхагласны баяр болно. Үүнтэй холбогдуулан өнөөдөр “Ерөөлөөр учирч инээдээр бялхнам, налгар намрын тэргэл сарны баярыг тохиолдуулсан олон урлагийн  арга хэмжээг Улаанбаатар дахь Хятадын соёлын төвөөс зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл энэхүү арга хэмжээ өнөөдөр Хятад улсын “Хөгжил дэвшил” гэсэн гэрэл зургийн үзэсгэлэнгээр үргэлжилж байна.

Өнөөдрийн арга хэмжээнд Хайнаниас хүрэлцэн ирсэн 27 хүний баг бүрэлдэхүүнтэй урлаг соёлын хамт олон болон Монгол улсын урлаг соёлын газрын ажилчид, зохион байгуулагчийн зүгээс Улаанбаатар дахь хятадын соёлын төвийн хамт олон мөн МУБИС-ийн Хятад хэл соёл судлалын оюутнууд оролцсон юм.

Хайнань улсаас хүрэлцэн ирсэн уран бүтээлчид соёл урлаг бол бичиг үсэг хэрэглэлгүй ойлголцож болдог зүйл. Тийм учраас аливаа улс хоорондын соёлын солилцоо гэдэг маш чухал гэдгийг хэлж байлаа. Ийнхүү олон хоног үргэлжилсэн өргөн цар хүрээ бүхий Хятадын соёлын арга хэмжээ маргааш дуурь бүжгийн эрдмийн театрт Хайнаниас ирсэн багийн бүжгэн жүжгээр өндөрлөх юм байна.

Цааш унших

Сэтгэгдэл

Facebook

Oнцлох